- Хөхний толгой нь сайн гарахгүй байгаа болон жижигхэн хөхний толгойг сайн гаргаж өгнө.
Хүүхдээ хөхүүлэхэд амар болгохын тулд массаж хийх үед хэрэглэнэ.
Ариун цэврийг сайтар сахих үүднээс тусгай савтай байгаа болно
Хэрэглэж дуусаад усанд буцалгах,
ариутгалын бодисоор угаах, цахилгаан зууханд халаах зэргээр ариутгаж хадгална.
Буцалгаж ариутгах арга
Хөхний толгой хамгаалагчийг тогоонд хийж далд орохуйц хангалттай ус хийн буцалж эхэлсэнээс хойш 5 минутын турш буцалгаж ариутгана.
Ариутгах бодисоор угаах арга
Зориулалтын ариутгалын бодисыг зааврын дагуу хэрэглэнэ.
Цахилгаан зууханд ариутгах арга
1) Угаасан хөхний толгой хамгаалагчийг хадгалах хайрцагт нь хийж 15ml (1 амны том халбага) ус хийнэ.
2) Хадгалах хайрцагыг сайтар таглаад цахилгаан зууханд 500-700w 3 минут халаана.
* Ус нь багадсан, халаах хугaцааг удаасан бол хэлбэр өөрчлөгдөх, гэмтэх тохиолдол байна.
3) Ариутгаж дуусаад цахилгаан зуухнаас гарган хөргөсний дараа үлдэгдэл усыг асгана. Түлэгдэхээс болгоомжилно уу
4) Хатаасны дараагаар саванд нь хийж хадгална.