Kaneson Хөхний сүүг хадгалаж хөлдөөх уут

32,000₮
Хэмжээ
Хүргэлттэй

•   Хөхний сүүг сааж дуусангуут хөргөгч болон     хөлдөөгчид хийж хадгална.

•  Гэсгээж хөлдөөж илүү гарсан болон угжаад үлдсэн сүүг дахин өгч болохгүй.

•  Шинэ сааж хөлдөөсөн хөхний сүүг хөлдөөгчинд гэсгээлгүй 6 сар хадгалж болох боловч 3 сар хадгалахыг зөвлөнө.

Хөхний сүүг хөлдөөх арга

- Ууталж бэлтгэсэн сүү бүрийг хөлдөөгчид хийхдээ босгож биш тэгшхэн хэвтүүлж байрлуулж хөлдөөнө.

(Хэрэв босоо тавихаас өөр аргагүй бол сүү хийсэн дээд амсарыг доош харуулж байрлуулан хөлдөөнө.)

Хөлдөөж хадгалсан сүүг гэсгээх арга

- Хөлдөөж хадгалахыг тулд хөхний сүү хадгалах уутанд савласан сүү тус бүрийг хүнсний скочоор ороох ба гялгар уутанд савлаж хөлдөөнө.

- Хөлдөөсөн хөхний сүүг гэсгээхэд дараах аргуудыг ашиглана.

  - Хөлдөөгчнөөс гаргаж хөргүүрт хийж гэсгээх

  - Усанд сойж гэсгээх

  - Бүлээн усанд сойж гэсгээх /30-40грасусын/

- Сүүний уутыг угжны амсарт хүргэлгүй цэвэрхэн гоожуулан юүлнэ

- Угжинд юүлсэн сүүг сайтар таглан угжтай нь 40 хэм орчим халуун усанд хийж хүүхдийн биеийн дулаантай ижил хэмд хүртэл халааж угжина.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл