Цэвэр жин: 20 гр /10*2гр/
Нийт жин: 30 гр
Хадгалах хугацаа: 24 сар
ГОЛ АЧ ТУС: Бидний гаргаж авсан энэхүү органик эмийн ургамлын бэлдмэл нь үрэвссэн хуйхыг цэвэрлэж тайвшруулан, цусны эргэлтийг сайжруулах ба үс хагтахаас урьдчилан сэргийлнэ. Халгайны навч нь цахиур болон хүхрийг маш их хэмжээгээр агуулдаг учир эрт дээр үеэс үсийг гялалзсан, өнгөлөг, эрүүл болгоход ашигласаар ирсэн. Ганга нь хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд үсний угийг шаардлагатай шим тэжээлээр хангаснаар үсний ургалтыг дэмждэг.
НАЙРЛАГА: Хатаасан ганга, хатаасан халгай, хатаасан лаванда, хатаасан нохойн хошуу
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: 1. Хоёр аяга буцалсан усанд 1 ширхэг "үсний цай" хийнэ. -30 минут таглаж хандална. -Үсний цайг хандалсан уснаас гаргаж, усаа тохиромжтой хэм хүртэл хөргөнө. -Хандалсан усаар үс, хуйхаа зайлахдаа сайтар иллэг хийж өгнө. -Хэрэв урт үстэй бол хэрэглэсэн хандаар дахин зайлж болно. -Иллэг хийсний дараа дахин бүлээн усаар зайлна.
АНХААРАХ ЗҮЙЛС: Түүхий эдээ сайтар уншин харшилтай эсэхээ шалгана уу. Зөвхөн гадуур хэрэглэнэ. Ууж болохгүй.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хуурай газар хадгална. Чийгшил 50%-аас доош тасалгааны температурд нарны шууд тусгалаас хол аль болох харанхуй сэрүүн газар хадгална
Орц найрлага
19000 ₮
1